Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг “Омбол” ХХК эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхэлжээ. Монгол улсад элэгний С вирусын “Харвони” эм болон Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн тухайн эмийн ерөнхий нэршлийн дөрвөн эмийг албан ёсны бүртгэлтэйгээр хэрэглэж байгаа билээ. Элэгний С вирусын эсрэг Харвони эм нь эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь олон улсад батлагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсад тухайн эмийг хэрэглэсэн өвчтнүүдийн эмчилгээний үр дүн 99% байгааг судалгаагаар тогтоожээ.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ХАРВОНИ, ХЕПСИНАТ-ЛП эмийг худалдан авсан хүмүүст Эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн буцаан олголт хийхээр болсон байна.
Эмийн буцаан олголт авахын тулд иргэд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл info@ombol.mn и-мэйл хаягаар явуулахыг санууллаа