Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” ном хэвлэгджээ. Тэрээр энэ номынхоо орлогоос “Аутизмтай хүүхдүүдийн төлөө” аянд хандивлах ажээ. Б.Шүүдэрцэцэг зохиолч байнга хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцдог, бас 75 мянган дагагчтай пэйж хуудас хөтөлдөг нь хамгийн олон зохиолчдоос хамгийн олон like-тай нь аж. “Улаан пальто” тууж нь хүний сүнс шинэ төрөл олж энэ орчлонд эргэн эргэн төрсөөр байдаг гэсэн Бурханы сургаальд тулгуурлан бичсэн хүний дотоод сэтгэлийг хөндсөн тууж юм байна.
“Улаан пальто” киноныхоо зохиолыг тууж болгон бичихдээ бодит амьдрал, бодол зүүдний ертөнцийг зэрэгцүүлэн өрнүүлснээрээ сонирхолтой ном болсон аж. Энгийн нэгэн залуу айлд төрсөн Номин охин урьд насны амьдрал, эцэг эхээ аажим аажмаар санасаар өмнөх насныхаа ээжтэй уулздаг. Хүнлэг нинжин сэтгэл, эх үрийн нандин холбоо, мөнх бусыг үзсэн хайртай хүмүүс минь энэ дэлхийгээс хэзээ ч бүрмөсөн буцдаггүй, эргэн төрдөг гэсэн олон санааг тууждаа зангидснаараа онцлог гэнэ.
Зохиолч энэхүү номынхоо орлогоос аутизмтай хүүхдүүдэд хандивлах учраас энэхүү сонирхолтой номыг худалдан авсан бүх хүн "Аутизм Монгол-Анд" ТББ-аас санаачилсан аутизмын эсрэг энэ аянд нэгдэнэ гэсэн үг юм байна. Аутизм гэж юу вэ?Хүүхэд 4-5 нас хүрсэн ч хэлд орохгүй, ярьж эхэлсэн ч хүнтэй харилцдаггүй, хэнтэй ч хамт тоглодоггүй, ганцаараа байх дуртай бол энэ эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай аж.Ер нь АУТИЗМ гэдэг нь-харилцааны бэрхшээлтэй, зожигрох эмгэг гэсэн үг юм байна.Одоогоор Монголд аутизмтай зуугаад хүүхэд оношлогджээ. Гэтэл дауны хомсдол, оюуны хоцрогдол, аутизмтай хүүхдүүдийг сургах сургуульгүйгээс ихэнх хүүхдүүд гэртээ ганцаараа, нийгмээс тусгаар өсч бойжиж байна. Иймээс “Аутизм Монгол-Анд” ТББ “Аутизмтай хүүхдүүдийн төлөө” зорилтот аянаар энэ хүүхдүүдэд зориулсан утсгай ангиуд нээлгэхээр зорьж байгаа ажээ.