“Дэлхийн Мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт АНУ-д явагдаж өндөрлөлөө. Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле 2016 оны “Дэлхийн мисс” болсон бол манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилтын эзэн боллоо. Дэлхийн Мисс тэмцээний “Топ 5” миссээр Кени, Пуэрто Рико, Филиппин, Поминикан, Индонез улсын гоо бүсгүйчүүд багтсан байна.