“Дэлхийн мисс-2015” наадмын оролцогч А.Баярцэцэгийг дэмжиж Моbstar болон Miss World гэсэн албан ёсны хоёр аппликейшнд санал өгөхийг уриалж байгаа билээ. Энэ удаагийнх авьяас шалгуурт санал хураасан бөгөөд зохион байгуулагчдаас албан ёсны дүнг хараахан зарлаагүй байна.
Санал хураалт бүгдийн нүдэн дээр явагдаж байгаа бөгөөд хэрэв шүүлт шударга болбол монгол мисс “авьяас” шалгуурт ялагчаар тодорч, шилдэг 20 оролцогчийн нэгт шалгарсан байх ёстой аж.
Мисс А.Баярцэцэгийн бидэнд өгч буй дараагийн мэдээлэл:
Mobstar албан ёсны FB хуудсан дээрх мэдээллээр бол GMT 00:00 буюу манай цагаар өглөөний 08:00 цагт санал хураалт хаана гэж мэдэгдсэн. Үнэхээр шударга шүүлт болбол энэхүү хуудсанд мэдэгдсэний дагуу санал хураалт дуусахад А.Баярцэцэг лайк болон коммент аль алинаар таван мянган саналын илүүтэйгээр ялалт байгуулсан. Үүнээс хойш гурван цагийн дараа 20 мянга гаруй коммент, зургаан мянган саналын илүүтэй байна. Тэгэхээр одооны тактик Мobstar үйл ажиллагааг ажиглалтын горимд шилжүүлж, Шилдэг 10-т үлдээх MISS WORLD аппликейшнд VOTE буюу саналаа идэвхитэйгээр өгье гэжээ.