Хакухо М.Даваажаргалын гэр бүл шинэхэн гишүүнээ өлгийдөн авчээ. Аваргын дөрөв дэх хүүхэд нь энэ сарын 14-нд мэндэлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа энэ талаар ийнхүү бичсэн байна. "Сайн байцгаана уу? Өчигдөр 3400 гр охинтой болж ам бүл нэмлээ. Уулзаж амжаагүй яваа ч өнөөдөр түрүүлж анхны бэлэг ээ барилаа. Тойргийн барилдаанаас" хэмээн жиргэжээ.