8o
Улаанбаатар хот
mobile menu

Таванбогд групп хэвлэх үйлдвэрийн байрыг авахаар болжээ

2015-12-18 14:00:00

Төрийн ордны дэргэдэх хэвлэх үйлдвэрийн барилгыг газартай нь дуудлага худалдаанд оруулж Абдул Карим гэх Монгол Улсын харьяат нэгэн авахаар болсон ч тэрбээр хэвлэх үйлдвэрийн барилгаас татгалзсан билээ. Абдул Карим уг хүсэлтийг гаргаснаас түүний дараа өндөр үнэ буюу 23 тэрбум 850 сая төгрөгийн үнэ  хэлсэн “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханд эрх нь шилжих боломжтой болсон юм. Өнөөдөр НӨХГ-аас “Таван богд” группээс албан ёсны хариу авах хугацаа  дуусч байна. Энэ талаар тус группээс тодруулахад “Манайх авахаас өөр аргагүй боллоо. Угаасаа хэвлэх үйлдвэрийн барилгын ард болон хажууд нь манай эзэмшлийн барилгууд байгаа. Бид тэр газрыг аваад хуучин барилгыг нь сэргээн засварлаж яг хуучинтай нь адилхан барилга барина” гэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мммииии
хуучныг нь нураагаад 48 давхар барих хүнд нь өгөх байсиймдаа
2015/12/19 103.17.108.42
murat
huuchin barilgiig ni nuraaj uur olon dawhar bariachee
2015/12/18 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment