Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн талын хоёр өмгөөлөгч харилцан зөвшилцсөнөөр долоо хоногийн хугацаатай хойшлуулж, энэ сарын 21-ны лхагва гарагт болно.
Сэжигтэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "Миний даралт ихэсч, толгой өвдөж, бие муу байна. Иймээс шүүх хурлын талаар мэдээлэх боломжгүй" гэв.
Мөн сэжигтний ар гэрийнхэн шүүх хуралдаанд Б.Булган, С.Оюун, Э.Бат-Үүл нарыг гэрчээр байлцаагүйд шүүмжлэлтэй хандаж байна.