Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиан Рональду “Баллон д’Ор” шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Тэрбээр ийнхүү 2008, 2013, 2014 болон 2016 онд “Баллон д’Ор” хүртэж байна. Энэ удаагийн “Баллон д’Ор” шагналын төлөө Рональду, Месси нар ширүүхэн өрсөлдлөө. Харин тэдний араас “Атлетико Мадрид”-ын франц довтлогч Антуан Гризманн гуравт бичигдсэн байна.
К.Роналду дөрөв дэх “Алтан бөмбөг”-өө хүртлээ
2016-12-13 10:09:00