"Авъяаслаг Монголчууд” 2016 шоуны энэ жилийн ялагч тодорлоо. Олон нийт Б.Шижирбатыг ялна хэмээж байсан ч гайхалтай өвөрмөц хоолойт О.Энх-Эрдэнэ 100 сая төгрөгийн эзнээр тодорсон юм.Монголын орчин үеийн хөгжмийн урлаг төдийгүй дэлхийн урлагт боломж бий гэдэг нь түүний өнгөрсөн хугацаанд үзүүлсэн үзүүлбэр нь нотолсон билээ. Түүний хоолой бол алт гэдгийг шүүгч Чука дахин дахин онцлов. Харин шүүгч Рокит Бэй түүнийг “Заавал дэлхийд нэрээ гаргасан дуучин болоорой” хэмээсэн юм.
Ийнхүү “Авьяаслаг Монголчууд” шоу хоёр жил үзэгчдэд хүрсний эцэст, албан ёсоор өндөрлөж байна.