"Авъяаслаг Монголчууд" тэмцээний шилдэг 32 оролцогчын нэг "Hooliganz" бүжгийн хамтлаг, Bboy Буд, Эрэс, Онон зэрэг Монголын бреак бүжгийн шилдэг тамирчид дэлхийн хэмжээний"R16 cup challenge"-д алдарт бүжигчидтэй хамт өрсөлдөж байна. Tус тэмцээн Тайван хотноо өнөөдөр болж байна.
Эх орноо төлөөлөн 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд багийн гишүүд нөр их хөдөлмөрийн үр дүнд дэлхийн тавцанд гарлаа гэв. Мөн багийн гишүүн BBoy Онон "Долоон жилийн хөдөлмөриг үнэлж, дэлхийн тавцанд өөрийгөө таниулах, эх орноо харуулах боломж олдлоо" гэв.
Chuhal.mn