8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэр эгч дүүс 100 насны төрсөн өдрөө тэмдэглэн цугларсан бэлгээ эмнэлэгт хандивлажээ

2016-12-10 17:00:00

 

100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа ихрийг Ирене Крамп болон Пилис Жонес гэдэг. Тэд хамтдаа 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа тун азтай хэрэг юм. Тэд 1916 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 25 минутын зайтай мэндэлсэн. Тэд бага наснаасаа хамтдаа байж, одоо хүртэл нэг байшинд амьдардаг аж. 

Рене хэзээ ч хүүхэд төрүүлж байгаагүй бөгөөд түүний нөхөр 90 насандаа өөд болжээ. Харин Пилис Карл гэх ганц хүүтэй бөгөөд түүний хүү хоёр ээжтэй мэт анхаарал тавиж, тусалдаг аж. 

Тэдний 100 насны төрсөн өдөрт нийтдээ 48 зочин ирсэн бөгөөд цугларсан мөнгө бэлгээ орон нутгийн яаралтай түргэн тусламжид цуглуулан өгч, шаардлагатай эм тариа боолтыг худалдан авч өгсөн байна. 

Мөн тэднээс та хоёрын урт насалсан нууц юу вэ гэхэд сайн чанартай хоол, дасгал хөдөлгөөн гэж хариулжээ. Тэдний төрсөн өдрөөр Английн хатан хаан гарын үсэгтэй мэндчилгээний хуудас илгээжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл