Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн актаар Хо-Ши-Миний нэрэмжит 14-р сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл тус сургуулийн шинэ барилга баригдаагүй бөгөөд сурагчид, сургуулийн байрандаа хичээллэж чадахгүй 3 жил өнгөрчээ. Сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлүүд дээрх асуудлаар БСШУЯ болон НИТХ, Ерөнхийлөгчид удаа дараа шаардлага хүргүүлсэн байна. Гэвч хариу ирүүлээгүй учраас барилгын ажлыг яаравчлан гүйцэтгэхийг Засгийн газраас шаардаж, жагсаал зохион байгууллаа.
Эцэг, эхчүүд жагсаж байна
2015-12-17 15:45:00