ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү маргааш “Монгол бөхийн өргөө”-нд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний хувьд ирэх жил буюу 2017 онд олон уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаагаас гадна хуримаа хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар дуучин Б.Амархүү “Би 2017 онд О.Ариунзултайгаа хуримаа хийнэ. Бид хоёр хуримаа хийхээр дөрвөн жил гаруй хугацаанд бэлтгэсэн. Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн бүхнээ хийхээр зорьж тэмүүлж явлаа. Бидний хуримд ОХУ- ын уран бүтээлч найзууд, Филипп Киркоров хүртэл ирэхээр амласан” хэмээн ярилцлага өгсөн байна.