Шинэ жилийн баяраар албан байгууллага болгон шилдэгүүдээ шалгаруулдаг. Арванхоёрдугаар сар нэгнийгээ шагнах сар гэхэд хилсдэхгүй бизээ. Тэгвэл энэ талаар жүжигчин Р.Анхням "Нэг ийм асуудал байнаа. Оны сүүл болохоор л ийм юмны шилдэг тийм юмны онцгой гээд л баахан шалгаруулах юмаа. Тэр нь үнэхээр шилдгийг нь тодруулах гээд байгаа юм биш. Сайтынхаа хандалт, сэтгүүлийнхээ борлуулалт , үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилготой. Бэлэг гэсэн нэрээр энд тэндхийн хэрэгтэй хэрэггүй бараа бүтээгдхүүнийг бариулаад зургийг нь авна. Нэрээ дэвшүүлмээргүй байна гэхээр дэвшүүлэх үгүйгээ бид нар мэднэ гэж загнаад утсаа салгана эсвэл дотно таньдаг хүмүүсээр нь ятгуулж гуйлгаж залгуулна. Ийм асуудлаа зорилго нэгтэй ашиг сонирхол нийцэх хүмүүстэйгээ хамтарч хийх хэрэгтэй байнаа. Шилдгүүдийг шалгаруулсан шалгаруулаагүй хүмүүс хүссэн дуртай ажлаа хийгээд л явцгаах болно. Ийм шагнал хэрэггүй" хэмээн бичсэн байна.
Жүжигчин Р.Анхням шагналаас залхжээ
2015-12-17 13:44:00