8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын гавъяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн улсын V олимпиадыг амжилттай зохион байгууллаа

2016-12-05 11:30:01

Монгол Улсын гавъяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын V олимпиадыг 2016 оны 12 сарын 3-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны Соёлын төвд зохион байгуулагдлаа.

Тус олимпиадыг АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын Сургуулийн Бичил амь Дархлаа судлалын тэнхим, МУИС-ийн ШУТИС-ийн Биологийн тэнхим, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, биотехнологи-шим судлалын салбар, ХААИС-ийн Мал Эмнэлэгийн Сургууль, Халдварт өвчин судлал, нийтийн эрүүл мэндийн тэнхим хамтран зохион байгуулсан юм.

Микробиологи, Иммунологийн шинжлэх ухааныг сонирхон судалж, уйгагүй хөдөлмөрлөж буй олон мянган залуусын түүчээ болж энэ олимпиадад анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэг, удам зүй, хүн судлалын чиглэлээр сургалт явуулдаг Монгол улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаас АШУҮИС, ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, Монос, ЭЗШУИС, Этүгэн, Ач анагаах ухааны их сургуулийн нийт 306 оюутан ганцаарчилсан төрөлд, 18 баг багийн төрөлд тус тус амжилттай оролцлоо.

Тус олимпиадын ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Чорос онош ХХК болон ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, АШУҮИС оролцсон болно.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, биотехнологи-шим судлалын салбарын эрхлэгч дэд профессор С.Дэлгэрмаа

МУИС-ийн ШУИС-ийн Биологийн тэнхим багш дэд профессор П.Оюунчимэг

ХААИС-ийн Мал Эмнэлэгийн Сургууль, Халдварт өвчин судлал, нийтийн эрүүл мэндийн тэнхмийн ахлах багш доктор Ш.Түмэнжаргал

ХААИС-ийн Мал Эмнэлэгийн Сургууль, Халдварт өвчин судлал, нийтийн эрүүл мэндийн тэнхмийн ахлах багш доктор Т.Уянга

АШУҮИС-ийн Эмзүй, БиоАС-ийн Бичил амь Дархлаа судлалын тэнхмийн багш АУ-ны доктор Т.Хонгорзул нар оролцлоо.

Олимпиадад идэвхтэй оролцож тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрын шагнал эзэлсэн оюутнуудад өргөмжлөл мөнгөн шагналыг гардууллаа.

Ганцаарчилсан төрөлд байр  эзэлсэн оюутнууд:

 

  1. Тэргүүн байр: М.Батдорж АУС 603
  2. Дэд байр: З.Баярчимэг АУС 409
  3. Дэд байр: Н.Хандмаа АУС 615
  4. Гутгаар байр: А.Цэрэнгүгир АУС 607
  5. Гутгаар байр: Балжинням БИОАС 504
  6. Гутгаар байр: Г.Мөнхтүвшин АУС
  7. Тусгай байр: О.Собилэг АУС 321
  8. Тусгай байр: С.Ахерке АУС 327
  9. Тусгай байр: А.Мөнх-Эрдэнэ АУС 328
  10. Тусгай байр: М.Тэргэл АУС 433
  11. Тусгай байр: Б.Төвшинзаяа АУС 516
  12. Тусгай байр:  Б.Халиунаа ЭЗШУИС 505
  13. Тусгай байр: Г.Цагаанхүү А-235

Багийн тэмцээнд байр эзэлсэн багууд:

  1. Тэргүүн байр: “Megamind” (ЭЗБАС)
  2. Дэд байр: “Эсрэгтөрөгч” (ЭЗБАС)
  3. Гутггаар байр: “Моноцит” (АУС) багууд тус тус амжилттай оролцлоо.

Улсын V олимпиадыг ивээн тэтгэж, спонсороор ажилласан “Чорос Онош” ХХК, ХААИС,  АШУҮИС-ийн хамт олонд талархал илэрхийлье.  

Олимпиадыг зохион байгуулсан комиссын гишүүд, Бичил амь Дархлаа судлалын тэнхмийн багш нар болон олимпиадад идэвхитэй оролцсон нийт оюутан, залууст баярлалаа.

Номын буян дэлгэрч, эрдмийн хур буух болтугай.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл