АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ. Эх орныхоо нүүр царай болж байгаа мисс А.Баярцэцэг нэгэн сайхан мэдээг цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн байна. Тодруулбал, Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд А.Баярцэцэгийг портфолиогоо явуулах санал иржээ. Энэхүү саналыг Сан Франциско дахь агентлагаас тавьсан байна. А.Баярцэцэг өмнө нь “Марко поло” кинонд дүр бүтээсэн билээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой. Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "ШИЛДЭГ 10-т" автоматаар орох юм.
А.Баярцэцэгт “Мулан” кинонд шалгуулах хүсэлт тавьжээ
2016-12-05 09:41:20