Ирина Шейк жирэмсэн үедээ нэгэн рекламанд тоглосон нь олон нийтэд ил боллоо. Энэ сурталчилгааг 1990 онд гарсан "Сүнс" киноны үйл явдлаас сэдэвлэжээ. Саяхан болсон Францын Парис хотод болсон "Сахиусан тэнгэрүүд"-ийн загварын шоунд оролцохдоо бие давхар болсон нь анзаарагдсан. Энэ жил 30 настай супер модель тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөж авна.