Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээн Токио хотноо болж байгаа бөгөөд нийт 46 орны жүдочид өрсөлдөж байгаа аж. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа хүрэл медаль хүртжээ. Манай бөх жингээ тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлсэн юм. Тэрээр мөнгөн медалийн төлөө Японы Ёошида Цүкасад ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд Францын Р.Хэлэнийг ялснаар медалийн тавцанд зогслоо.
Д.Сумъяа Их дуулгаас хүрэл медаль хүртжээ
2016-12-02 18:13:00