Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг 12 сарын 25-нд Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Харшийн сүлд модны наадам” 25-нд болно
2015-12-17 09:49:00