8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна

2016-11-30 17:57:03

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо.Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ. Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх ажээ.

Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчиддаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг уриаллаа. Дашрамд дурдахад, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл