ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь Хар сарнай хамтлагын ахлагч С.Амармандахыг сэхээнд ортол нь зоджээ. Тус хэрэг ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн HOME PLAZA худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д 2016 оны 11 -р сарын 23-ны орой болсон байна. Тухайн хэрэг “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр болсон байна. Тус цэнгүүнд “Хар сарнай” хамтлагын ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөж, хүмүүстэй хамт дуулан, цэнгэжээ. Цэнгүүн дууссаны дараагаар С.Амармандахыг гэртээ харихаар гарч явахад нь ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь архины шилээр толгойн тус газарт нь цохьж ухаан алдуулсан байна. Одоогийн байдлаар С.Амармандахын биеийн байдал хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.