8o
Улаанбаатар хот
mobile menu

Ясны сийрэгжилтийн оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

2016-11-28 12:40:03

Ясны хугарал, бэртэлтэй бол ясны сийрэгжилтийн оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдаж болно

Сүүлийн үед халтиргаа гулгаа, аваар ослоос шалтгаалж иргэд бэртэж, гэмтэх нь ихэссэн байна. Гэмтлийн эмнэлэг өдөрт дунджаар 250-350 хүнд яаралтай тусламж үзүүлдэг бөгөөд эмнэлгийн зүгээс боолт хийх, гипс тавих, хадах зэргээр хугарлыг хөдөлгөөнгүй болгож өгөхөөс өөрөөр ясны бэртэлд зориулсан эмчилгээ хомс байдаг. Тиймээс гэмтэж, бэртсэн хүмүүс хэзээ бороолж эдгэрэхээ мэдэхгүй хоног тоолон хүлээж ажил, сургуулиасаа олон хоног завсарддаг. Ясны бэртэл, гэмтэл гадны нөлөөллөөс үүсдэг ч тухайн хүний ясны сийрэгжилтээс давхар шалтгаалдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Хамгийн гол нь ясны сийрэгжилттэй үед хугарлын эдгэрэлт удаан, зарим тохиолдолд огт эдгэхгүй тохиолдол ч их байдаг. Ясны нягт өчүүхэн төдий буурахад хугарах эрсдэл олон дахин нэмэгдэж төдий хэмжээгээр эдгэрэх хугацаа удааширдаг. Жишээ нь ясны сийрэгжилтийн T хэмжигдэхүүн (-1) хүрэхэд хугарах эрсдэл 2 дахин нэмэгдэж, (-2) хүрэхэд хугарах эрсдэл 5 дахин, (-3) хүрэхэд хугарах эрсдэл 10 дахин нэмэгддэг байна. Монголчуудын хувьд ясны сийрэгжилт харьцангуй залуужсан бөгөөд ялангуяа ахуйн чанартай осол, халтиргаа гулгаанаас үүссэн бэртэл, гэмтлийн гол шалтгаан нь тухайн хүний ясны бат бөхөөс шууд хамаарч байгаа гэж үздэг. “Монхимо” эрдэм шинжилгээ, судалгааны төв Ясны Хугарлын Эрсдэлийг Бууруулах Хөтөлбөр боловсруулж, уг хөтөлбөрийн дагуу Гэмтлийн эмнэлэг (ГССҮТ)-ийн дэргэд байрлах Мед Траума эмнэлэг дээр ясны бэртэл, гэмтэлтэй иргэдэд ясны сийрэгжилтийн оношлогоог үнэ төлбөргүй хийж, тохирох эмчилгээг зөвлөж байна. Оношлогоонд орохдоо ясны хугарлыг харуулсан рентген эсвэл томографийн зургаа авч очих шаардлагатай юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
suwdaa
tiin sh dee siiregjilttei bold hugarch bgaa blgvi deee
2016/12/12 103.26.192.163
tsetsegee
hugarahs ni omno ysnii siiregjiltg ni vengvi onoshilwol yasiin bee
2016/12/12 103.26.192.163