8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутны сургалтын зээлийг энэ долоо хоногоос олгоно

2016-11-28 09:58:29

Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдэж байгаа билээ. Тэгвэл энэ зээлийг арилжааны банкуудаар энэ долоо хоногоос олгож эхлэхээр болжээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлыг дуусгасан. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон” гэж мэдээллээ.

Сайд Ж.Батсуурийн мэдээлж буйгаар 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ. Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг гэх тооцоо гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл