8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэрс цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

2016-11-27 15:20:00

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг  багасгадаг  тэгвэл чихрийн шижингийн хоёрдугаар үед хамрагдсан өвчтөнүүд  нэрс жимсийг хэрэглэх нь сайн үр дүнтэй. Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгахаас гадна гэдэс эвгүйрэх, хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөөтэй. Энэхүү жимс нь байгалийн цэвэр анитибиотик учраас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ. Ингээд Нэрс жимсний ач тусыг хүргэе. 

- Нэрс ходоодны хүчил багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйцэж суулгах, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог. Энэ зорилгоор 2 аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж, 4-5 цаг тавьж хандлан аяганы 1/4 –р өдөрт 4-5 удаа ууна. Мөн нэрсний чанамал, кисель бэлтгэн ууна.
- Гүйлгэх, гэдэс ходоодны өвчинд аньс, нэрсийг хэрэглэнэ. Аяга усанд 1-2 халбага жимс хийгээд идээшүүлэн өдөрт 50г хоолны өмнө ууна.
- Хар нэрс нь цусан суулга өвчнийг үүсгэгч бактерийг үхүүлэх үйлчилгээтэй. Мөн балнад , сахуугийн үүсгэгч, стафилококк зэрэг нянг үхүүлнэ. Энэ зорилгоор цайны дөрвөн халбага хар нэрсний хуурай үрийг нэг аяга буцалгаж хөргөсөн усанд хийж тасалгааны халуунд найман цаг байлгасны дараа бүтэн өдөрт багтаан залгилж ууна.
- Хар нэрсний шинэхэн жимсгэнийг удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатахаа больдог.
- Чихрийн шижин өвчний хөнгөн хэлбэрийн үед хар нэрсний ханд уувал сайн. Учир нь нэрсний навчинд неомиртиллин гэгч цусан дахь чихрийн нэлээд бууруулдаг бодис байдаг. Нэг цайны халбага жижиглэсэн навчийг аяга буцалсан усанд хийж 30 минут халуун пийшин дээр хандалж  шүүгээд аяганы 3/1-р өдөрт 3 удаа ууна.
- Түлэгдэх, цус алдах, шарх, элдэв үрэвсэл анагаах, хорт ургамал алколидын хордлогыг  тундасжуулахад монос, нэрс зэрэг аргаах, идээлэх бодис бүхий ургамал хэрэглэдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл