8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байна

2016-11-27 12:00:00

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуугийн вакциныг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийж эхэлжээ. Вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет ачаалал ихтэй байгаа гэнэ. Мөн вакциныг “СОС Медика Монголиа” хувийн эмнэлэгт хийж үйлчилж байна. Вакциныг аль болох эрт хийлгэж байж хүйтний улиралд томуугаас сэргийлнэ,  жилд нэг удаа хийлгэж, нэг жилийн турш дархлаа тогтдог гэдгийг ХӨСҮТ-ийн эмч нар хэлж байна. Томуугийн вакциныг зургаан сайртайгаас гурав хүртлэх насны хүүхэд 0,25 мл-ээр, гурваас дээш насны болон насанд хүрэгчдэд 0,5 мл-ээр булчинд тарьж хэрэглэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл