8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүйтнийг давахад адууны мах нэн тустай

2016-11-26 13:15:00

Өвлийн улиралд бие махбодид шим тэжээл чухал хэрэгтэй болдог. А, Е амин дэмүүд чухал хэрэгцээтэй бөгөөд таныг эрт хөгшрөхөөс сэргийлж чадна. Өвлийн улиралд идэх дуршил ихэсдэг. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвөл идэх хамгийн чухал зүйл бол мах. Мах нь уураг ихтэй амин дэм юм. В-гийн төрлийн аминдэм буюу В1, PP агуулдаг. Адууны маханд уургаас гадна, фенилаланин, метеонин хүчлүүд, мөн цистин, аспаргин, глютамин гэх мэт хүчиллэг чанар ихтэй нь судалгаагаар батлагджээ. Адууны мах дараах ашиг тустай хүнс юм. Үүнд :

-Бөөр, бэлхүүсний шар усыг хатаах чанартай.  

-Хөгшрөх үйл явцыг удаашруулж залуужуулдаг.

-Адууны махны шөлөөр биеэ шавшвал арьс зөөлөн булбарай болохоос гадна ханиад томуу, хатгаа хүрэхээс сэргийлнэ.

-Адууны өөх нь маажуур бас үе мөчний өвчинг анагаахад тустай.

-Адууны зүрх бөөрний халууныг арилгадаг.

-Адууны цусыг шарх, хоолойн бахуу өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.

-Цусны даралт ихтэй хүмүүс адууны махыг хоолонд хэрэглэхэд гэмгүй.

Адууны мах халуун чанартай учир царцдаггүй. Хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг хүмүүс цусны даралт, хорт хавдар зэрэг авчинд барагтай бол өртддөггүй. Та өвлийн улиралд түлхүү адууны мах сонгино, сармис хэрэглэвэл зохилтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл