8o
Улаанбаатар хот
mobile menu

Та вакцинаа хийлгэсэн үү

2016-11-26 12:15:00

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуугийн вакциныг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийж эхэлж билээ. Вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет ачаалал ихтэй байгаа гэнэ. Мөн вакциныг “СОС Медика Монголиа”, “Гранд мед”, “Интермэд”, “Улаанбатар Сонгдо” зэрэг хувийн эмнэлгүүдэд хийж үйлчилж байна. Вакциныг аль болох эрт хийлгэж байж хүйтний улиралд томуугаас сэргийлнэ, жилд нэг удаа хийлгэж тухайн жилийн турш дархлаа тогтдог аж. Улмаар томуугийн вакциныг зургаан сайртайгаас гурав хүртлэх насны хүүхэд 0,25 мл-ээр, гурваас дээш насны болон насанд хүрэгчдэд 0,5 мл-ээр булчинд тарина. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
m
Zugeer bga biend yasan gej vaccination hiilgehev naad hanid tomuug chini tuuhii mongol sarmis songinoor neg tsagiin dotor zugeer bolgodog sh dee vaccine d bdag olon hortoi bodisiig yahuu
2016/11/27 103.229.121.225