Мисс Т.Батцэцэг Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байх үеэсээ эхлэн Их аварга Д.Дагвадоржтой амрагийн холбоотой гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Гэхдээ одоог хүртэл хэн хэн нь энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ мэдээлэлд Т.Батцэцэг анх удаа хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан тайлбар хийсэн байна. Т.Батцэцэг "Дагваа ах бид хоёрт ямар ч дотны харьцаа байхгүй. Тэрбээр үнэхээр мундаг хүн. Би ч төдийгүй түүнийг Монгол даяараа хүндэтгэдэг. Бид ах дүүгийн харилцаатай. Хэвлэл мэдээллээр гарсан мэдээллүүдийг уншаад эмзэглэж суусан. Ажил хэргээр уулзаж явахыг хараад тэгж ойлгосон юм болов уу гэж бодсон" гэсэн хариултыг өгсөн байна.