8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичлэг: Ховор өвчний тохиолдол бүртгэгдэж амиа алдах иргэдийн тоо өсч байна

2016-11-24 11:04:00

 

Австралид цаг уурын онцгой нөхцөл байдлаас шалтгаалан астма өвчний тоо нэмэгдэж, гурван хүн амиа алдлаа хэмээн СNN мэдээлжээ. Даваа гарагаас эхлэн Австрали иргэд эмнэлэгийн зүг явах нь ихэсч, амьсгал давхцах, халуурч ханиалгах зэрэг астма өвчний шинж тэмдэгүүд илэрч байна. Австралийн Викториагийн яаралтай түргэн тусламжийн хүлээн авахад даваа гарагт дөрвөн цаг тутамд 1900 дуудлага,таван секунд тутамд нэг дуудлага ирж байна гэж мэдээлжээ.

Австралийн 60 гаруй эмнэлэг иргэдийг хүлээн авч, үзлэг оношилгоо хийж байна. Энэхүү астма өвчний тохиолдол нь цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалдаг бөгөөд ихэвчлэн агаарын бохирдол ихтэй, манантай, салхитай өдрүүдэд өвчний шинж тэмдэг илэрч байна хэмээн Австралийн Астма өвчинтэй тэмцэх сангийн ахлах ажилтан Робин Оуд мэдээлжээ. 

Энэхүү өвчин нь уушгинд байрлах гуурсыг гэмтээж, хүнийг амьсгалахад төвөгтэй болгодог байна. Тус өвчтэй төстэй өвчлөл 2010 онд Итали улсад бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үедИталид хүчтэй салхи шуургатай, бороотой, манантай өдрүүд үргэлжилж байжээ. Астма өвчний шинэ тохиолдол нь ихэнхдээ астмаар өвчилж байгаагүй хүн тусдаг бөгөөд цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан энэ өвчин дэлгэрэх хандлагатай байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү өвчинөөр Мелбурн хотын олон улсын академид суралцдаг 18 настай Омар Моужаллед долоо хоногийн өмнө амиа алджээ. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл