“Эрдэнэс-Тавантолгой” компани Хятад руу экспортлох нүүрсний үнээ нэмж 50 ам долларт хүргэсэн байна. Албаны хүний мэдээлж буйгаар тус компани нүүрсээ ирэх сараас эхлэн нэмэгдсэн үнээр нь борлуулж эхлэх аж. Энэ үнэ нь өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. “Эрдэнэ-Тавантолгой” компанийн зүгээс ирэх оны нэгдүгээр улиралд нүүрсний үнээ дахин арван ам.доллараар нэмэх боломжтой гэсэн таамаг тооцоог мөн гаргажээ. Нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьчилан тооцвол Цанхийн зүүн уурхайн нэг тонн нүүрсийг 60 ам доллараар зарах боломжтой гэнэ. Цанхийн нүүрсийг өмнөх гэрээний дагуу Чалкогийн өрөнд өгөх бол барууны уурхайн олборлолтоо зарж, орлого олохоор төлөвлөсөн байна. Ирэх оны төсөвт төлөвлөгдсөний дагуу тус компани эхний хагас жилд 100 орчим сая ам.долларын татвар, хураамжийг төвлөрүүлэх учиртай билээ.
Т.Энхэоээ