Хүндийг өргөлтийн Оюутны дэлхийн аварга, Азийн аварга, Олон услын хэмжээний мастер, М.Анхцэцэг өчигдөр эх орондоо ирлээ. М.Анхцэцэг зардал мөнгө байхгүй учраас дасгалжуулагчаа орхиод ганцаараа тус тэмцээнийг зорьсон бөгөөд амжилттай оролцож ийнхүү эх орондоо ирээд байна. Түүнийг ах, дүү хамаатан садан, ээж аав нь нисэх онгоцны буудалд угтан авчээ. Дашрамд дуулгахад, Олон услын хэмжээний мастер, М.Анхцэцэгт олимпоос хойш танд 4-5 орноос санал ирсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар М.Анхцэцэг хэлэхдээ “Долоон хоногийн дотор болсон хоёр ч том тэмцээнд түрүүлж, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга болсондоо баяртай байна. Арваннэгдүгээр сарын 11-нд эх орноосоо мордож, арав хоногийн дараа эх орондоо ирлээ. Багшгүй ганцаараа явах үнэхээр хэцүү байсан. Миний гол зорилго бол мөнгө биш, дэвжээн дээр гараад, голын тавцан дээр зогсоод Монголоор овоглож, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх байдаг. Эх орон хүнд ганц л олдох учраас гадагшаа явахгүй” хэмээн хэлсэн байна.
М.Анхцэцэг: Эх орон хүнд ганц л олдох учраас гадагшаа явахгүй
2016-11-22 11:36:00