УИХ-ын гишүүн М.Зоригт Зам тээврийн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашдаг ч түүнээс илүүтэй сошиалд идэвхтэй нэгэн. Ажил гэхээсээ илүү аппартайгаа нөхөрлөж өөрийгөө суртчилж, охид бүсгүйчүүдийн зургийг өнгө өнгөөр авдаг. Зураг дарах дуртайг гишүүн маань сүүлийн үед олны шүүмжлэлийн нэлээд хүртэж байгаа. Түүний хамгийн сүүлд хийсэн сельфи нь олны анхаарлыг маш ихээр татаж байна.