8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мон-Эрдэнэ” группын өв залгамжлагч П.Энхмөнхийн шүүх хурал болно

2016-11-21 14:00:00

Монголын морин спорт, уяачдын холбооний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Г.Пунцагбалжир агсны хүү “Мон-Эрдэнэ” группын өв залгамжлагч П.Энхмөнх хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа. Тухайн хэргийг  өмнө нь гурван удаа прокурориос хэрэгсэхгүй болж байсан билээ. Тэгвэл тус хэргийн шүүх хурал энэ сарын 25-нд буюу баасан гаригт товлогдсон байна. Түүнийг 2013 оны 10 дугаар сарын эхээр хамт ажилладаг загвар өмсөгч эмэгтэйг ажлын байрандаа байхад хүчирхийлсэн гэсэн мэдээлэл гарсан билээ. Тухайн хэргийн үнэн мөнийг тун удахгүй болох шүүх хурал тогтоох биз ээ.