ОХУ-ын Москва хотноо энэ сарын 15-20-нд болсон "RAW" пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, нэг мөнгөн цом хүртжээ.
Энэхүү ДАШТ-ий “Doping control” төрөлд манай улсаас 6 тамирчин оролцсоноос дараах амжилтыг үзүүлжээ. Тухайлбал, ШШГЕГ-ын Сүхбаатар аймаг дахь ШГАлбаны ЦХ-ийн байрны дарга, спортын мастер, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ мастер 1 ангиллын -100 кг-д нийлбэр өргөлтөөр алтан медаль, ХСИС-ийн "Соёмбо" спорт, сургалтын төвийн багш, ОУХМ, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана насанд хүрэгчид ангиллын -100 кг-д нийлбэр өргөлтөөр мөнгөн медаль, №2 Абсолют чемпион мөнгөн цом, ОБЕГ-ын 15 дугаар ангийн аврагч, дэд ахлагч М.Лувсанданзан залуучууд ангиллын -82,5 кг-д нийлбэр өргөлтөөр мөнгөн медаль, "Пауэр Мартин" клубын тамирчин, ОУХМ Ш.Ариунбаатар насанд хүрэгчид ангиллын -90 кг-д нийлбэр өргөлтөөр хүрэл медаль авсан амжилтыг тус тус үзүүлжээ.