Монголын чөлөөт бөхийн холбоо сүүлийн үед хэрүүл маргаанаас салахаа больсон гэхэд хилсдэхгүй. Тус холбоонд болж буй энэхүү хэрүүл маргаан Риогийн олимпиос хойш бүр хурцдах тийшээ хандсан. Учир нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид удирдлага болох Д.Дагвадорж аваргатай таарч тохирохгүй өнөөдрийг хүртэл хэвлэлээр хэрэлдсээр ирсэн. Тэгвэл энэ байдал улам хурцдах тийшээ хандаж байна. Тодруулбал, энэ сарын 19-нд болох Монгол чөлөөт бөхийн холбооны Их хурлын үеэр буюу нөгөөдөр Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр зулын гол болж, Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг эсэргүүцэхээр болсноо мэдэгдсэн байна.
Энэ талаар Ц.Цогтбаяр дасгалжуулагч энэ талаар хэлэхдээ МЧБХ-ныхон, Д.Дагвадорж, А.Сүхбат, Д.Сумъяабазар нартай учирлаж, ярилцаж олон аргаар учир зүйгээ олох гэж оролдсон, үүнээс өөр арга байхгүй хэмээн хэлсэн байна.
.