8o
Улаанбаатар хот
mobile menu

А амин дэмийг энэ сарыг дуустал олгоно

2016-11-15 17:05:00

Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдэд өндөрт тунт А аминдэмийг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр энэ сарыг дуустал олгоно.

Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай А аминдэмийн уулгадаг бөгөөд

  • 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),
  • 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.

Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол  уулгахгүй.

Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.

А аминдэмийн хүний биед үзүүлэх нөлөө:

  • Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ
  • Харааны үйл ажиллагаанд оролцоно.
  • Биеийн эсэргүүцлийг сайжруулах,
  • Дархлааг дэмжиж, халдварт өвчнөөс сэргийлнэ.

А амин дэм дутагдсанаар хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьсны хэвийн байдал алдагдан хуурайшиж, нүдний эвэрлэг бүдгэрч гэмтдэг.

Мөн суулгалт, амьсгалын замын өвчнүүд, улаанбурхан өвчний хүндрэл, шээсний замын үрэвсэлт өвчин болон бусад халдварт өвчнөөр өвдөх эрсдэл өндөр болдог байна.

Иймд та зургаан сартайгаас 5 хүртэлх насны хүүхэдтэй бол өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан А аминдэмийг заавал уулгаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment