ОУХМ М.Анхцэцэг Япон улсад үргэлжилж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртлээ. Өчигдөр түүний талаар хэвлэл мэдээлэлийн байгууллагуудаар зардал мөнгө байхгүй учраас дасгалжуулагчаа орхиод ганцаараа тус тэмцээнийг зорьсон талаар мэдээлэл гарсан билээ. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болж дасгалжуулагчгүй ганцаараа оролцсон ч огцом өргөлтөөр 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэр дүнгээр 235 кг өргөж тивийн аварга болж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж чадсан байна.
Дашрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж 2020 оны олимпийн наадам хүртэл М.Анхцэцэгийн бэлтгэл сургуулилтийг ивээн тэтгэнэ гэдгээ Риогийн олимпийн наадмын дараахан мэдэгдэж байв.