8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-аас импортоор орж ирсэн хүрэн болон ногоон усан үзэм чанарын шаардлага хангаагүй нь тогтоогджээ

2016-11-15 09:28:28

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Өлгий сумын төвд жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдаалдаг зах, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх, шинжилгээт хяналтыг хийжээ.

Хяналт шалгалтын явцад төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнд ургамлын хөнөөлт хортон шавьж, ургамлын өвчин, нитратын илэрцийг тодорхойлж, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн талаар зөвлөгөө өгч, зөвлөмж тараасны зэрэгцээ худалдааны газруудын хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.  Шинжилгээний дүнгээр БНХАУ-аас импортоор орж ирж буй хүрэн болон ногоон усан үзэмний нитратын хэмжээ байвал зохих хэмжээнээс 20 хувь хүртэл их байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул орон нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг тараасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
зөв байна сайн шалга.
2016/11/15 122.201.23.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment