8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУХМ Ч.Марал-Эрдэнэ дэлхийн аварга боллоо

2016-11-13 12:30:00

Болгарын нийслэл Софи хотноо Самбо бөхийн насанд хүсэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Ч.Марал-Эрдэнэ дэлхийн аварга боллоо. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж, цэвэр ялсан байна.

Тус тэмцээний байлдааны самбо бөхийн төрлийн 57 кг-ын жинд УАШТ-ий гурван удаагийн алтан медальт, спортын мастер Н.Тогтохбаяр хүч үзэн хүрэл медаль хүртжээ. Самбо бөхийн ДАШТ Софи хотод гурав дахь удаагаа болж буй юм. Тус дэвжээнд өмнө нь 1995 онд МУГТ О.Одгэрэл +100, 2006 онд С.Орхонбаатар байлдааны самбо бөхийн 57 кг-д алтан медаль хүртэж байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment