Дөнгөж төрсөн нярай хүүхэд өдөрт нийт цаг 16-18 унтаж амарч байж хангалттай нойроо авч чаддаг байна. Мөн сэрүүн байх хугацаа 3 цагаас илүү байх хэрэггүй. Харин 1-3 сартай нялх хүүхэд өдөрт дор хаяж 15 цаг унтах ёстой юм байна. Харин сэрүүн байх хугацаа 5 цагаас илүү байж болохгүй. Мөн 4-7 сартай хүүхэд өдөрт 14 цаг заавал унтах ёстой. Өдөр зарим хүүхдүүд их удаан унтдаг бол зарим нь 20-30 минут унтаад л болчихдог. Гэхдээ энэ хамаагүй зөвхөн эдгээр унтлага нь нийлээд 14 цаг болох ёстой. Түүнчлэн 8-12 сартай хүүхэд бол өдөрт нийт дор хаяж 13 цаг унтаж амрах зайлшгүй шаардлагатай бол 1-2 настай хүүхэд бол өдөрт нийт 10-13 цаг унтах ёстой аж. Тиймээс таны бяцхан үр чинь өдөрт ингэж унтаж чадаж байна уу?
Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ маш орой унтуулдаг. Энэ маш буруу бөгөөд нярай хүүхэд орой 7 цагт унтах ёстой бол нялх хүүхдүүд орой 9 цагаас хойш унтахгүй байх нь буруу зуршил аж. Ингэж эрт унтуулж сургахын тулд унтах цагийг нь эцэг хчүүд бид өөрсдөө зохицуулах хэрэгтэй.