8o
Улаанбаатар хот
mobile menu

Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 34.5 километр төмөр зам ашиглалтад орлоо

2015-12-15 13:43:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төмөртэйн уурхайгаас "Болд төмөр-Ерөө гол" компанийн Хандгайт өртөө -хоорондох 34.5 километр төмөр зам ашиглалтад орсон байна.  УБТЗ-ын барилгын анги нэг жилийн хугацаанд газар шорооны ажлыг хийж гурван сарын хугацаанд төмөр замыг барьж дуусгажээ. Төмрийн хүдрийг 20 километрт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачдаг байжээ.  Стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг бөгөөд 230 сая тонн нөөцтэй. Тиймээс тус ордын төмрийн хүдрээс  найман сая тонныг “Болд төмөр-Ерөө гол” компани борлуулахаар болсон байна. Ингэснээр жилд 14 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор болж байна. 2011 онд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллартай тэнцэж дээд цэгт хүрч байсан бол өнөөдөр 36 ам.доллараар борлуулж буй юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment