8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчид үдийн хоолноосоо хорджээ

2015-11-09 10:27:00

Өнгөрсөн  есдүгээр сарын 13-нд “Олонлог” бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хоолны хордлого авч, зургаан сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Хордлогын шалтгааныг тогтоохоор НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран хяналт шалгалт хийж, дүгнэлтийг нь өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

Танадалт судалгаанд тус сургуулийн 1-5 дугаар ангийн 352 сурагч хамрагджээ. Үүнээс 167 хүүхдэд хоолны хордлого буюу эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн аж. Зургаан хүүхэд эмнэлэгт, 161 сурагч гэртээ эмчлүүлсэн байна. Хүүхдүүд үдийн хоолноосоо хордлого авсныг ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Хоолны дээжид хийсэн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур, стандартыг хангаагүй нь илэрчээ. Мөн үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн. Гал тогооны ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, ариун цэврийн эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж ажилладаггүй зэрэг нь нянгийн гаралтай хоолны хордлогот халдвар үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж НМХГ-аас дүгнэжээ.
 
Иймд тус сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Цаашид сургуулиудын цайны газарт анхаарал хандуулж, нийслэлийн 60 сургуульд шалгалт хийхээр болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
watch tv free streaming
you are really a good webmaster. The web site loading pace is amazing. It seems that you are doing any unique trick. Moreover, The contents are masterwork. you have performed a wonderful process on this topic! <a href= http://espn_tv_live_stream_free.mob
2016/02/14 103.17.108.42
streaming tv online free
I simply could not depart your site before suggesting that I really enjoyed the usual information an individual provide to your visitors? Is going to be back steadily in order to investigate cross-check new posts watch espn for free on computer http://wa
2016/02/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment