Унгарын Будапешт хотноо ирэх сарын 10-11-ний өдрүүдэд чөлөөт бөхийн олимпийн бус жингүүдийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах барилдаан өнөөдөр боллоо. Ийнхүү эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн аварга Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 60 кг-д Б.Шоовдор нар ялалт байгуулж, ДАШТ-д зодоглохоор эрхээ авлаа.
ДАШТ-нд зодоглох бөхчүүдийн нэрс тодорлоо
2016-11-10 08:59:00