8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн даатгалаа ондоо багтааж төлөхгүй бол торгууль оногдуулна

2016-11-09 16:26:00

Монгол улсын нийт хүн амын 98 хувь нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг гэх статистик тоо бий. Иргэд жил бүр 8040 төгрөг даатгалд төлж долоон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан бол шинээр мөрдөгдөж буй хуулийн дагуу даатгалд төлөх мөнгө 1-2 хувиар буюу 28-46 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалаар 14 төрлийн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой болсноос гадна даатгалын мөнгөө тухайн жилдээ төлөөгүй бол торгууль оногдуулахаар болжээ. Эрүүл мэндийн салбарын нийт орлогын 24 хувийг иргэний эрүүл мэндийн даатгал бүрдүүлдэг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд өнгөрсөн онд 231 сая төгрөг төвлөрүүлснээс 174 сая төгрөгийг давхардсан тоогоор 4.4 сая иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бат
Хөөе улдаар наад ажилгүй иргэдээ ажилтай болгочоод тэгж донгосооч.нөгөө 1 гэрийн улс нэгнийхээ дэвтрээр үзүүлж бно гэсэн яасан.Арай юмаа энэ ЗГ
2016/11/16 202.131.243.190
бичсэн юм хаачив
болилдоо
2016/11/16 202.131.243.190
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/11/09 66.181.191.208