Жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн болох “Их дуулга” ирэх арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдах тов гараад байгаа. Тэгвэл тус тэмцээнд манай улсаас олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар нар зодоглох юм байна.
Дашрамд дуулгахад “ Их дуулга” тэмцээнд "Рио-2016" олимпийн наадамд шуугиан тарьсан Итали жүдоч Фабио Басиле /66кг/, олимпийн аварга Тина Трстеняк /63кг/, Тедди Ринер /+100кг/, Францын Эмиле Андеол /+78кг/, олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг нарын шилдгүүд оролцохоор болжээ.