Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй "Монгол ардын суут" драмын жүжгийн нээлт Хүүхэлдэйн театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 19.37 цагаас эхэлнэ.
Тус жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бол хөгжмийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од бичжээ.