8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нацагдоржийн тухай гурав дахь уран бүтээлийг амилуулна

2016-11-08 10:36:23

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоор УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин “Жаргаагүй нар” жүжиг тавин өнгөрөгч баасан гарагт олны хүртээл болгосон билээ. Ойн хүрээнд Улсын хүүхэлдэйн театрт ирэх лхагва гарагт МУСГЗ Ц.Хулангийн зохиолоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан “Монгол Ардын суут” жүжиг тавихаар болсон. Түүнээс гадна зохиолч П.Батхуяг Их зохиолчийн амьдралаас сэдэвлэн “Чулуудын хүүрнэл” эмгэнэлт жүжгийг ирэх сарын дундуур ДБЭТ-т тавихаар болжээ. Жүжгийг Ц.Бат-найрамдал найруулж, Г.Түвшинтөр хөгжмийг зохиох гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment