8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Майкл Бублегийн гурван настай хүү хорт хавдар тусчээ

2016-11-06 12:00:00

Дуучин Майкл Бубле түүний гэргий Луисана Лопилато нар өөрийн цахим сүлжээгээр шүтэн бишрэгчиддээ хандан нэгэн мэдэгдлийг хийлээ.Тэдний том хүү гурван настай Ноа хүү хорт хавдартай болсон бөгөөд АНУ-д эмчлүүлж байгаа аж.Бидний амьдралд маш том даваа гарч ирлээ. Бид энэ том давааг гэр бүл, найз нөхөд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэгээр давж гарах болно. Та бүхнээс хүсэх цорын ганц зүйл бол хүүгийн минь төлөө залбирч, гэр бүлийн минь хувийн асуудлыг хүндэтгэн үзээрэй гэж хүсч байна хэмээн 41 настай дуучин бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1948.05.11
Би Монгол улсын нэгэн ээж байна. Холын нэгэн дуучин Майкл Бубле -ийн гурван настай Ноа гэх хүүхэд хорт хавдартай болж АНУ-д эмчлүүлж байгаа аж. Би нартай, сартай, хөх тэнгэрээс өдөр бүр гуйна.
2016/11/07 103.212.118.95
  • Recent
  • Most Read
  • Most Comment