Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг нэг удаа олгоно. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заасан байдаг. Өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны "Ёслол хүндэтгэлийн А" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нарт мөнгөн шагналыг олгохоор болжээ.
Олимпийн медальтнууд 30-60 сая төгрөг олгоно
2016-11-03 10:54:00