"Монголын Нууц Товчоо"-оос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн киног "Ocean pictures" студи дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж, бэлэн болгоод байгаа юм. Албан бус мэдээллээр энэхүү бүтээлийг хийхэд зургаан жил зарцуулжээ.
Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай "Walt Disney" компаний формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн бүтээл болжээ. Кино багийнхан "Монголын Нууц Товчоо"-нд гардаг бүхий л бодит газар нь очиж, хоёр жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийснээр "Чингис Хаан" анимэйшнд тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгасан байна. Энэхүү бүтээлийн зохиолыг монгол хүн бичиж, найруулсан бөгөөд дэлхийд анх удаа Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бүтээсэн бүтээл болж байна.